Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026.11.20
1. Бид ямар мэдээлэл цуглуулдаг вэ
Бүртгүүлэхэд таны тоглогчийн нэр, имэйл хаяг, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй) хадгалагдана. Тоглолтын түүх, рейтинг, найз, мессеж, хэтэвчийн гүйлгээ, мөн аюулгүй байдлын зорилгоор IP хаяг бүртгэгдэнэ.
2. Апп таны компьютер дээр юу хийдэг вэ
Chinges Warrior апп зөвхөн таны сонгосон Warcraft III-г нээж, өрөөний тоглоомыг LAN-аар дамжуулна. Таны файлыг уншихгүй, зөвхөн тоглолтын статистикт зориулж LastReplay.w3g файлыг таны зөвшөөрлөөр («Replay илгээх» дарахад) илгээнэ. Push-to-talk товчийг танихын тулд гарын зөвхөн сонгосон нэг товчийг сонсоно.
3. Voice чат
Багийн voice зөвхөн тухайн багийн гишүүдэд дамжина. Яриа бичигдэж хадгалагдахгүй.
4. Төлбөр
QPay төлбөрийг Wire (wire.mn) үйлчилгээгээр дамжуулан хүлээн авна. Бид таны банкны картын мэдээллийг харахгүй, хадгалахгүй.
5. Мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ
Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд зарахгүй, дамжуулахгүй. Хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаар л гаргаж өгнө.
6. Нууцлал ба хамгаалалт
Бүх холболт HTTPS-ээр шифрлэгдэнэ. Нууц үг Argon2id-ээр хэшлэгдэнэ.
7. Таны эрх
Та бүртгэлээ устгуулах, мэдээллээ харах хүсэлтээ админд гаргаж болно. Устгасан бүртгэлийн мэдээлэл 30 хоногийн дотор бүрэн устгагдана.
8. Холбоо барих
Асуулт байвал апп доторх админд мессеж бичнэ үү.
Dota 1 LAN клиент